Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэл.
1.1. iVolunteer.mn-д тавтай морил. iVolunteer.mn нь сайн дурын ажилд оролцогч талуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой нээлттэй платформ.
1.2. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) вебсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: Админ - сайтын бүхий л үйл ажиллагаа зохицуулах, тогтвортой байдлыг хангах үүрэгтэй үйлчилгээ үзүүлж буй iVolunteer.mn -ийн төлөөлөгч
Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн iVolunteer.mn-ийн үйлчилгээг авч буй системд бүртгүүлсэн хувь хүн эсвэл байгууллага.
Үйлчилгээ – iVolunteer.mn вебсайтаар дамжуулан авч буй үйлчилгээг хэлнэ.
Боломж - Бүртгэлтэй хэрэглэгчээс нийтэлсэн сайн дурын ажил, дадлага г.м зарын шинж чанартай мэдээлэл
1.4. iVolunteer.mn-ээр зочилсноор Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.
2. Хэрэглэгчийн бүртгэл, түүний аюулгүй байдал
2.1. Хэрэглэгч вебсайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх эрхтэй бөгөөд нэг (1) Хэрэглэгч (хувь хүн болон байгууллага) нэг (1) л бүртгэлтэй байна.
2.2. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ үнэн, зөв мэдээллийг оруулах үүрэгтэй. Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа, сэжигтэй эсвэл зөрчилтэй байвал Админ нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах, түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
2.3. iVolunteer.mn вебсайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.4. Хэрэглэгч сайт руу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд өгөхгүй байх үүрэгтэй.
2.5. Насанд хүрээгүй хэрэглэгч нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Насанд хүрээгүй хэрэглэгчтэй холбоотой бүртгэлийг эцэг эх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн гэж үзнэ.
3. Боломж нийтлэх зарчим.
3.1. Боломж нийтлэж буй хэрэглэгч нь тухайн зарын үнэн, зөв мэдээллийг оруулах үүрэгтэй.
3.2. Хэрэв нийтлэгдсэн боломж нь вебсайтын үйлчилгээний нөхцөл, дотоод журам болон холбогдох хууль дүрмийг зөрчсөн тохиолдолд Админ нь зар нийтлэхийг хориглож, устгах эрхтэй.
3.3. Боломж нийтлэхэд дараах зүйлсийг хориглоно:
- Нэг агуулгатай, ижил боломжийг давхар нийтлэх
- Улс төр, Шашин, Хуулиар хориглогдсон үйл ажиллагаааг сурталчилсан шинжтэй боломж нийтлэх
- Ёс бус үг, хэллэг агуулсан, ялгаварлан гадуурхсан, зохиогчийн эрхийн зөрчилтэй, бусдад санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулах зорилготой боломж нийтлэх
4. Тодорхойлолт өгөх.
4.1. Хэрэглэгчид iVolunteer.mn-ээр дамжуулан сайн дурын ажилд оролцсоноо баталгаажуулан тодорхойлолт авах боломжтой.
4.2. Сайн дурын ажил нийтэлсэн, олгосон хэрэглэгч боломж бүрийг баталгаажуулах үүрэгтэй бөгөөд баталгаажсан боломжийн дагуу тодорхойлолтын мэдээлэл үүснэ.
4.3. Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон хэрэглэгч боломжоор хангасан байгууллагаас ажилласан цагийг баталгаажуулахыг шаардах эрхтэй.
4.4. Сайн дурын ажлын тодорхойлолт нь нэгдсэн мэдээллийн сангийн дагуу нэгтгэгдэн дахин давтагдахгүй кодтой үүснэ. Энэхүү кодыг ашиглан Тодорхойлолт баталгаажуулах цэсээр тодорхойлолтыг баталгаажуулах боломжтой.
5. Хэрэглэгчийн эрх, үүрэг.
5.1. Хэрэглэгч нь зохих журмын дагуу бүртгэлээ баталгаажуулж, үйлчилгээ авах эрхтэй. Ингэхдээ өөрийн өгсөн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцах ба худал мэдээллээс үүссэн зөрчил, хариуцлагыг өөрөө хүлээнэ.
5.2 Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ. Хэрэглэгчийн эрх ашгийг өөр нэгэн Хэрэглэгч зөрчсөн тохиолдлыг Админ-д мэдэгдэх эрхтэй. Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг Админ үйлчилгээний нөхцөл, дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
5.3. iVolunteer.mn-ийн үзүүлж буй үйлчилгээнд зааснаас бусад харилцааг хэрэглэгч өөрөө зохицуулах эрхтэй ба хэрэглэгч бусаддтай хамтын ажиллагаа, хөдөлмөрийн харилцаа, дагалдах
үр дагаврыг өөрөө хариуцна.
6. iVolunteer.mn-ийн /Админ/-н эрх үүрэг
6.1. iVolunteer.mn үзүүлж буй бүх үйлчилгээ, үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, сайтын агуулга, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ өөрчлөлт оруулах эрхтэй.
6.2. Үйлчилгээний нөхцөл, холбогдох дүрэм журмыг зөрчсөн хэрэглэгчийн бүртгэлийг цуцлах цуцлах эрхтэй.
6.3. Үйлчилгээнд зааснаас бусад харилцаанд гарсан аливаа зөрчил, дутагдал, хохиролд iVolunteer.mn/Админ нь хариуцлага үүрэхгүй болно. Үйлчилгээнээс гадуурх байгууллага, хувь хүн, эсвэл олон нийт хоорондын харилцаа, маргааныг зохицуулах боломжгүй./
7. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах.
7.1. iVolunteer.mn нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй бөгөөд өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.2. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
8. iVolunteer.mn-ийн өмчлөгчийн эрх.
8.1. iVolunteer.mn вебсайтад нийтлэгдсэн контентууд нь (үүнд: текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад төрлийн контент) сайтын өмч ба оюуны өмчлөл нь баталгаажсан болно.