Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь iVolunteer.mn вебсайтыг хэрэглэх, мэдээлэл авах, тодорхойлолт авах, олгохтой холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэ хуудасны үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй, найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор ашиглана. Нууцлалын бодлогын дагуу системийн болон хэрэглэгчдийн аюулгүй байдал, тав тухтай үйлчилгээг хангахын тулд хэрэглэгч хувийн мэдээллээ бидэнд илгээх шаардлагатай. Энэхүү Нууцлалын бодлого нь манай Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт бөгөөд салшгүй хэсэг юм.

1. Хувийн мэдээлэл цуглуулах, түүнийг ашиглах тухай

1.1. iVolunteer.mn-ийг хэрэглэх, ашиглах явцад бид танд үйлчилгээ үзүүлэхийн тулд тантай хэрхэн холбогдож болох бусад мэдээллийг асуух болно. Хувийн мэдээлэл гэдэгт / Таны нэр, овог, Утасны дугаар, Цахим шуудангийн хаяг, Сайн дурын ажилтай холбоотой сонирхол, ур чадвар, Оршин суугаа орон нутаг, Байгууллагын нэр, Утасны дугаар, Цахим шуудангийн хаяг, Олон нийтийн сүлжээнд байх хаяг, гэх мэт таныг тодорхойлох, бусад хэрэглэгчдээс ялгаж таних мэдээллийг хэлнэ.


1.2. Таны оруулсан мэдээллийг бид зөвхөн тантай холбоо барих, сайн дурын ажилд холбох, үйлчилгээгээ сайжруулахад ашиглана. Тусгайлан эрх олгогдсон эрх бүхий төрийн байгууллага хуулийн дагуу шаардсан тохиолдолдоос бусад тохиолдолд таны мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй.

3. Аюулгүй байдал

3.1. Хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахын тулд бид орчин үеийн дэвшилтэт бөгөөд боломжит арга хэмжээг авч ажиллах болно.

3.2. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохоос аль болох зайлсхийх, нууц үгээ хэн нэгэнд өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчлөх эрхтэй.

4. Бусад цахим холбоос

4.1. iVolunteer.mn-д нийтлэгдсэн боломжуудын зарим нь гуравдагч холбоос, хуудасруу хандсан холбоосууд агуулдаг. Тэдгээр гуравдагч этгээдийн цахим хуудас, агуулгыг бид хариуцдаггүй, хянах

боломжгүй бөгөөд тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй учраас хэрэглэгч таныг үйлчилгээний нөхцөлтэй урьдчилан танилцахыг зөвлөж байна.

5. Хүүхдийн аюулгүй байдал

5.1. iVolunteer.mn нь олон нийтэд нээлттэй учир бид хүүхдэд аюулгүй, зохистой мэдээлэл нийтлэхэд анхаардаг. Бид 16 нас хүртэлх хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр манай вебсайтыг хэрэглэхийг зөвлөдөг.

6. Журамд өөрчлөлт оруулах тухай

6.1. Бид энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд

өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө.