Үйлчилгээний нөхцөл

1. Нийтлэг үндэслэл.

1. Нийтлэг үндэслэл.
1.1. iVolunteer.mn-д тавтай морил. iVolunteer.mn нь сайн дурын ажилд
оролцогч талуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл
хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой нээлттэй платформ.
1.2. Энэхүү нөхцөл нь Хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) вебсайтаар
үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр
хэрэгжинэ.
1.3. Энэхүү нөхцөлд өөрөөр заагаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан
утгаар ойлгоно:
Админ - сайтын бүхий л үйл ажиллагаа зохицуулах, тогтвортой байдлыг
хангах үүрэгтэй үйлчилгээ үзүүлж буй iVolunteer.mn -ийн төлөөлөгч
Хэрэглэгч – энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөн iVolunteer.mn-ийн үйлчилгээг
авч буй хувь хүн, байгууллага болон хуулийн этгээд;
Үйлчилгээ – iVolunteer.mn вебсайтаар дамжуулан авч буй үйлчилгээг хэлнэ.
Үүнд: сайн дурын ажил хайх, сайн дурын ажилтан, дадлагажигч хайх,
сургалтад хамрагдах, тодорхойлолт авах зэрэг үйлчилгээ орно.
Боломж - Бүртгэлтэй хэрэглэгчээс нийтэлсэн сайн дурын ажил, дадлага г.м
зарын шинж чанартай мэдээлэл
1.4. iVolunteer.mn-ээр үйлчлүүлснээр Хэрэглэгч энэхүү нөхцөлтэй танилцаж,
хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно.

2. Хэрэглэгчийн бүртгэл, түүний аюулгүй байдал

2. Хэрэглэгчийн бүртгэл, түүний аюулгүй байдал.
2.1. Хэрэглэгч вебсайтын гишүүнээр саадгүй бүртгүүлэх эрхтэй бөгөөд нэг (1)
Хэрэглэгч (хувь хүн болон хуулийн этгээд) нэг (1) л бүртгэлтэй байна.
2.2. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ үнэн, зөв мэдээллийг оруулах үүрэгтэй.
Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа, сэжигтэй эсвэл
зөрчилтэй байвал Админ нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах, түүнд
цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
2.3. iVolunteer.mn вебсайтын үйлчилгээг авснаар энэхүү үйлчилгээний
нөхцөлд заасан дүрэм журмыг заавал мөрдөх шаардлагыг хүлээн
зөвшөөрсөнд тооцно.
2.4. Хэрэглэгч сайт руу ордог өөрийн нууц кодоо нууцалж, гуравдагч этгээдэд
өгөхгүй байх үүрэгтэй.
2.5. Насанд хүрээгүй хэрэглэгч буюу 15-18 нас хүртэлх хэрэглэгч нь эцэг эх,
асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай.

3. Боломж нийтлэх зарчим.

3. Боломж нийтлэх зарчим.
3.1. Боломж нийтлэж буй хэрэглэгч нь тухайн зарын үнэн, зөв мэдээллийг
оруулах үүрэгтэй. Шаардлагатай мэдээллийг буруу болон дутуу бөглөсөн бол
нэн даруй засвар оруулан нэмэх үүрэгтэй.
3.2. Боломж нийтлэж буй хэрэглэгч нь боломжийг бусад олон нийтийн
хэрэгсэл ашиглан идэвхтэй сурталчлах эрхтэй.
3.3. Хэрэглэгч нь нийтлэгдсэн боломжийн хугацааг сунгах, хугацаанаас өмнө
хаах, устгах хүсэлтээ мэдэгдэх эрхтэй.
3.4. Хэрэв нийтлэгдсэн боломж нь вебсайтын үйлчилгээний нөхцөл, дотоод
журам болон холбогдох хууль дүрмийг зөрчсөн тохиолдолд Админ нь зар
нийтлэхийг хориглож, устгах эрхтэй.
3.5. Боломж нийтлэхэд дараах зүйлсийг хориглоно.
Нэг агуулгатай, ижил боломжийг давхар нийтлэх
Улс төр, Шашин, Хуулиар хориглогдсон үйл ажиллагаааг сурталчилсан
шинжтэй боломж нийтлэх
Ёс бус үг, хэллэг агуулсан, ялгаварлан гадуурхсан, зохиогчийн эрхийн
зөрчилтэй, бусдад санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулах
зорилготой боломж нийтлэх

4. Тодорхойлолт өгөх.

4. Тодорхойлолт өгөх.
4.1. Хэрэглэгчид iVolunteer.mn-ээр дамжуулан сайн дурын ажилд оролцсоноо
баталгаажуулан тодорхойлолт авах боломжтой.
4.2. Сайн дурын ажил нийтэлсэн, олгосон хэрэглэгч боломж бүрийг
баталгаажуулах үүрэгтэй бөгөөд баталгаажсан боломжийн дагуу
тодорхойлолтын мэдээлэл үүснэ.
4.3. Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон хэрэглэгч боломжоор хангасан
байгууллагаас ажилласан цагийг баталгаажуулахыг шаардах эрхтэй.
4.4. Сайн дурын ажлын тодорхойлолт нь нэгдсэн мэдээллийн сангийн дагуу
нэгтгэгдэн дахин давтагдахгүй кодтой үүснэ. Энэхүү кодыг ашиглан
Тодорхойлолт баталгаажуулах цэсээр тодорхойлолтыг баталгаажуулах
боломжтой.
4.5. Тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, мэдээллийг зассан тохиолдолд
Админ нь тухайн хэрэглэгчийн гишүүнчлэлийг цуцлах эрхтэй.

5. Хэрэглэгчийн эрх, үүрэг.

5. Хэрэглэгчийн эрх, үүрэг.
5.1. Хэрэглэгч нь зохих журмын дагуу бүртгэлээ баталгаажуулж, үйлчилгээ
авах эрхтэй. Ингэхдээ өөрийн өгсөн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг
тухайн хэрэглэгч өөрөө хариуцах ба худал мэдээллээс үүссэн зөрчил,
хариуцлагыг өөрөө хүлээнэ.
5.2 Вебсайтын Хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага үүрнэ.
Хэрэглэгчийн эрх ашгийг өөр нэгэн Хэрэглэгч зөрчсөн тохиолдлыг Админ-д
мэдэгдэх эрхтэй. Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг Админ үйлчилгээний
нөхцөл, дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
5.3. iVolunteer.mn-ийн үзүүлж буй үйлчилгээнд зааснаас бусад харилцааг
хэрэглэгч өөрөө зохицуулах эрхтэй ба хэрэглэгч хоорондын болон олон
нийтийг хамарсан элдэв хамтын ажиллагаа, хөдөлмөрийн харилцаа, дагалдах
үр дагаврыг өөрөө хариуцна.
5.4. Хэрэглэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль эсвэл холбогдох хууль
тогтоомжийн дагуу Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд өгнө.

6. iVolunteer.mn-ийн /Админ/-н эрх үүрэг

6. iVolunteer.mn-ийн /Админ/-н эрх үүрэг
6.1. iVolunteer.mn үзүүлж буй бүх үйлчилгээ, үйлчилгээний нөхцөл, нууцлалын
бодлого, сайтын агуулга, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ өөрчлөлт оруулах
эрхтэй.
6.2. Үйлчилгээний нөхцөл, холбогдох дүрэм журмыг зөрчсөн хэрэглэгчийн
бүртгэлийг цуцлах цуцлах эрхтэй.
6.3. Үйлчилгээнд зааснаас бусад харилцаанд гарсан аливаа зөрчил, дутагдал,
хохиролд iVolunteer.mn/Админ нь хариуцлага үүрэхгүй болно. Үйлчилгээнээс
гадуурх байгууллага, хувь хүн, эсвэл олон нийт хоорондын харилцаа,
маргааныг зохицуулах боломжгүй.

7. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах.

7. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах.
7.1. iVolunteer.mn/Админ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх
бүрэн эрхтэй бөгөөд өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин
төгөлдөр үйлчилнэ.
7.2. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл
хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

8. iVolunteer.mn-ийн өмчлөгчийн эрх.

8. iVolunteer.mn-ийн өмчлөгчийн эрх.
8.1. iVolunteer.mn вебсайтад нийтлэгдэж байгаа сайн дурын ажлын боломж нь
iVolunteer.mn-ийн өмч болно. Нийтлэгдсэн ажлын байрны зарыг
зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хуулбарлан түгээхийг хориглоно.
8.2 iVolunteer.mn вебсайтад нийтлэгдсэн контентууд нь (үүнд: текст, дуу авиа,
график зураг, лого, фото, видео болон бусад төрлийн контент) сайтын өмч ба
оюуны өмчлөл нь баталгаажсан болно.