Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь iVolunteer.mn вебсайтыг хэрэглэх, мэдээлэл авах, тодорхойлолт авах, олгохтой холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэ хуудасны үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй, найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор ашиглана. Нууцлалын бодлогын дагуу системийн болон хэрэглэгчдийн аюулгүй байдал, тав тухтай үйлчилгээг хангахын тулд хэрэглэгч хувийн мэдээллээ бидэнд илгээх шаардлагатай. Энэхүү Нууцлалын бодлого нь манай Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт бөгөөд салшгүй хэсэг юм.

1. Хувийн мэдээлэл цуглуулах, түүнийг ашиглах тухай

1. Хувийн мэдээлэл цуглуулах, түүнийг ашиглах тухай
1.1. iVolunteer.mn-ийг хэрэглэх, ашиглах явцад бид танд үйлчилгээ
үзүүлэхийн тулд тантай хэрхэн холбогдож болох бусад мэдээллийг
асуух болно. Хувийн мэдээлэл гэдэг нь
Хувь хүнд:
- Таны нэр, овог,
- Утасны дугаар,
- Цахим шуудангийн хаяг,
- Олон нийтийн сүлжээнд байх таны хувийн хаяг,
- Сайн дурын ажилтай холбоотой сонирхол, ур чадварууд
- Амьдардаг орон нутаг
- Хэрэглэгчийн үйлчилгээний түүх
Байгууллагад:
- Байгууллагын нэр
- Утасны дугаар
- Цахим шуудангийн хаяг,
- Олон нийтийн сүлжээнд байх хаяг,
- Харьяалагдах орон нутаг
- Хэрэглэгчийн үйлчилгээний түүх зэрэг (эдгээр болон бусад) гэх мэт
таныг тодорхойлох, бусад хэрэглэгчдээс ялгаж таних мэдээллийг хэлнэ.
1.2. Таны манай вэб хуудсанд оруулсан мэдээлэл манай мэдээллийн
баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Та өөрөө оруулсан мэдээллээ
хэдийд ч харж өөрчлөх эрхтэй. Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг гадны
этгээдэд худалдахгүй. Таны оруулсан мэдээллийг бид зөвхөн тантай
холбоо барих, үйлчилгээгээ сайжруулахад ашиглана.

2. Хууль хэрэгжүүлэх тухай

2. Хууль хэрэгжүүлэх тухай
2.1. Тухайлсан хэрэглэгчийн харилцах утасны дугаар, холбогдох
хаягийг хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх
бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын
дагуу шаардсан тохиолдолд систем болон түүний хэрэглэгчдийн
аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргаж өгнө.

3. Аюулгүй байдал

3. Аюулгүй байдал
3.1. Хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахын
тулд бид орчин үеийн дэвшилтэт бөгөөд боломжит бүх арга хэмжээг авч
ажиллах болно.
3.2. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг
хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг
төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохоос аль болох зайлсхийх,
нууц үгээ хэн нэгэнд өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчлөх эрхтэй.

4. Бусад цахим холбоос

4. Бусад цахим холбоос
4.1. iVolunteer.mn-д нийтлэгдсэн боломжуудын зарим зарим нь
гуравдагч холбоос, хуудасруу хандсан холбоосууд агуулдаг. Тэдгээр
гуравдагч этгээдийн цахим хуудас, агуулгыг бид хариуцдаггүй, хянах
боломжгүй бөгөөд тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй учраас
хэрэглэгч таныг үйлчилгээний нөхцөлтэй урьдчилан танилцахыг зөвлөж
байна.

5. Хүүхдийн аюулгүй байдал

5. Хүүхдийн аюулгүй байдал
5.1. iVolunteer.mn нь олон нийтэд нээлттэй учир бид хүүхдэд аюулгүй
мэдээлэл нийтлэхэд онцгойлон анхаардаг. Бид 15-18 нас хүртэлх
хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр манай
вебсайтыг хэрэглэхийг зөвлөдөг. Хэрэв та насанд хүрээгүй хүүхдийн
эцэг эх, асран хамгаалагч бөгөөд таны хүүхэд танд мэдэгдэлгүйгээр
манай вебсайтыг ашигласан бол бидэнтэй холбогдож тухайн
хэрэглэгчийн бүртгэлийг устгуулах боломжтой.

6. Журамд өөрчлөлт оруулах тухай

6. Журамд өөрчлөлт оруулах тухай
6.1. Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, таны хувийн
мэдээллийг нууцлах, нууцыг хадгалах зорилгоор энэ журмыг гаргасан
бөгөөд байнга сайжруулж байх үүрэгтэй. Бид энэ журамд нэмэлт,
өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд
өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан "Сүүлд шинэчилсэн"
өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш та
хуудсыг ашиглавал шинэчлэгдсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох
юм. Иймд та журам шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байна уу.

7. Бидэнтэй холбогдох

7. Бидэнтэй холбогдох
7.1. Энэ журамтай холбоотой асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.