We send you good volunteers to help with your good cause from our network of more than 13 million volunteers. We make it fast, easy and effective.

Тусламж /FAQ/

Сайн дурын ажилтан

  • 1. Хэн миний хувийн мэдээллийг харах боломжтой вэ?

    Зөвхөн сайн дураар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн боломжийг нийтлэсэн байгууллага таны хувийн мэдээллийг харах боломжтой.

  • 2. Хэрхэн тодорхойлолт авч болох вэ?

    Нийтлэгдсэн сайн дурын ажлын боломжийн дагуу амжилттай ажилласны дараа танд тодорхойлолт авах эрх үүснэ. Гэхдээ тодорхойлолт ажиллуулсан байгууллага/ хувь хүн баталгаажуулах шаардлагатайг анхаараарай. Та тэдэнд сайн дураар ажилласан боломжийг баталгаажуулж өгөхийг шаардах эрхтэй.

  • 3. Би өөрөө сайн дурын ажлын боломж санаачилж болох уу?

    Бололгүй яахав. Өөрийн бүртгэлээрээ орон “Боломж үүсгэх” цэс таны зүүн доод буланд харагдана.

  • 4. Миний хүссэн сайн дурын ажил нийтлэгдсэнийг би хэрхэн мэдэх боломжтой вэ?

    Та өөрийн бүртгэл дээрээ сайн дурын ажил хийх сонирхолоо оруулсан бол таны сонирхлын дагуу тохирсон боломж нийтлэгдмэгц таны хэрэглэгчийн бүртгэлд мэдэгдэл очих болно.

Байгууллага

  • 1. iVolunteer.mn-ээр дамжуулан хэрхэн сайн дурын ажилтан олох боломжтой вэ?

    Эхлээд та байгууллагаар бүртгүүлээрэй. Үүний дараа боломж нийтлэхдээ та өөрийн үүсгэж буй сайн дурын ажилд шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөөрэй. Үүний дараа таны нийтлэсэн боломжийг сонирхсон сайн дурын ажилтнуудын мэдээлэл танд очих болно. Эдгээр сайн дурын ажилтнуудыг ажилуулах эсэх дээр та менежмент хийх боломжтой бөгөөд өөрт тохирсон сайн дурын ажилтнаа олсон бол та шууд өөртэй нь холбогдоорой. Ийнхүү таны сайн дурын ажлын аялал эхлэх болно.

  • 2. Сайн дурын ажилтнууддаа хэрхэн тодорхойлолт өгөх вэ?

    Сайн дурын ажилны ажилласан цагийн бүртгэл, баталгаажуулалтыг iVolunteer.mn хийх боломжтойг дуулгахад таатай байна. Танай байгууллагын зүгээс зөвхөн сайн дурын ажил хийсний дараах баталгаажуулалтыг системд оруулах хэрэгтэй.

  • 3. Өөрийн байгууллагад тохирсон сайн дурын ажилтныг хайх боломжтой юу?

    Харамсалтай нь энэ боломжгүй. Гэхдээ нэг сайхан мэдээ нь сайн дурын ажил хийхийг хүссэн залуус өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд та боломжоо нийтлээд хэсэг хүлээхэд болно. Тэд таны боломжид удахгүй нэгдэх хүсэлтээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

  • 4. Сайн дурын боломж устах уу?

    Боломж нийтлэхдээ та боломж хаагдах хугацаагаа сонгоно. Энэ өдөрт сайн дурын ажил автоматаар хаагдах бөгөөд та хангалттай сайн дурын ажилтан олж аваагүй гэж үзвэл хугацааг сунгаж, дахин нийтлэх боломжтой. Үүний адилаар хугацаанаас өмнө сайн дурын ажлыг хаах боломжтой.