Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа.
Сонгогдсон идэвхтэн 2026 оны 8 дугаар сард зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, хурлын зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэх юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 05-р сарын 08-аас
2026 оны 06-р сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх холбоос: https://unccdcop17.org/volunteer
Тавигдах үндсэн шаардлага:
– Нас: 16 ба түүнээс дээш
– Англи хэл: Зохих мэдлэгтэй байх
– НҮБ-ын хэл: НҮБ-ын албан ёсны хэл (Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад)
– Багаар ажиллах чадвартай
– Хүсэл эрмэлзэлтэй байх
Бидний зүгээс олгох боломжууд:
– Сургалт, чиглүүлэг
– Үйл ажиллагаанд оролцох
– Тээвэр, хоолны зохион байгуулалтыг хариуцна.
– COP17, НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр баталгаажсан батламж олгоно.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ